✅Дүүргийн ИТХ-ын даргын А/60 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЕБС, СӨБ-ын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил сургалтын орчин нөхцөл, өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар мэдээлэл авах, танилцах зорилгоор ажлын хэсэг 2024 оны 8-р сарын 26-27-ний өдрүүдэд ажиллаж байна.
✅Дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох албан хаагчдын хамтаар ажлын хэсгийн удирдамжид заагдсан чиглэлийн хүрээнд 2024 оны 08 сарын 26-ны өдөр 131, 132, 138, 139, 142, 193, 194, 235, 241 дүгээр цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил сургалтын орчин нөхцөл, өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан талаарх үйл явцтай танилцаж, санал солилцлоо.
✅Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын Төлөөлөгч А.Өсөхжаргал гишүүдээр Төлөөлөгч П.Төгөлдөр, Б.Мөнх-Учрал, О.Мөнхтулга болон Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх нар ажиллалаа. Ажлын хэсгээс гаргасан тайлан мэдээллийг ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар танилцуулах юм.
✅Сургуулийн өмнөх боловсролын зүгээс ажлын хэсэгт байгууллагын болон дүүргийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудын талаар санал хүсэлтээ илэрхийлсэн. Үүнд:
-Урсгал засварын, шугам хоолойн засвар
-Гал тогооны хэрэгсэл /Том тогоо, цахилгаан зуух/
-Гадна тоглоомын талбайн тохижилт
-Бороо, үер уснаас шалтгаалж суулт үүсэж вакум цонхонд цууралт үүссэн
-Дээврээс дусаал дусах