✅НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд нар 2024 оны 08 сарын 08-ны өдөр дүүргийн Цагдаагийн хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Үүнд:
✅Нийслэлийн ИТХ, дүүргийн ГХУСАЗСЗ-өөс гудамж талбай, олон нийтийн газарт нийтийн хэв журам сахиулах, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий албан хаагчдын үйл ажиллагаанд шаардлагатай мотоцикл 3ш, дагалдах хамгаалалтын хувцас хэрэглэлийг гардууллаа.
✅Дүүргийн иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх гэмт хэрэг зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, эргүүл шалгалтыг эрчимжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж болох энгэрийн камер, тандагч багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.