Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, салхины хүч ширүүсэх, голын усны түвшин огцом нэмэгдэх, мөндөр орох, аянга цахилгаан буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.
Аймгийн ИТХ-ын дарга Хялганат тосгонд ажиллаж байх үеэр Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдэрийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус ангийн удирдлагууд гамшгийн бэлэн байдал, цаг үеийн мэдээллийг танилцуулж, аймаг орон нутгийн удирдлагуудтай нээлттэй хамтарч ажиллах талаар ярилцлаа.