Буриад зон олны уламжлалт ёс заншлыг сэргээн хөгжүүлэх олон улсын хамтын үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор “Алтаргана 2024” их наадмыг Булган аймагт 2024 оны 07 сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.
Наадам зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Буриад улсын Ардын Их Хурлын гишүүн Лыгдэнов Виталий Николаевич, Ардын Их Хурлын даргын зөвлөх Абидуев Амгалан Цыдыпович зэрэг зочид төлөөлөгчид Булган аймагт ирлээ. Зочид төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзан бэлтгэл ажлын явцын талаар санал солилцлоо.