Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“УУР АМЬСГАЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ГАМШГИЙН ЭРСДЭЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ ҮНЭЛГЭЭ ХИЙХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2024.06.05-2024.06.06НД 2 ӨДРИЙН ТУРШ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2024-06-06

🔰Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын орон нутгийн зөвлөл, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгуулсан “Уур амьсгал, хүрээлэн буй орчин, гамшгийн эрсдэлд нөлөөлж буй хэмжээг тодорхойлох үнэлгээ хийх” хэлэлцүүлэг 2024.06.05-2024.06.06нд 2 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Байгууллагын хэмжээнд төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн уур амьсгал, хүрээлэн буй орчин, гамшгийн эрсдэлд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлж, бууруулах үйл ажиллагааг ирэх оны хэрэгжилтийн төлөвлөлтөд оруулах зорилготой энэхүү сургалт, хэлэлцүүлэг боллоо.

Энэхүү арга хэмжээг нээж Дүүргийн ИТХ-н дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Т.Отгонболд үг хэллээ.

Орон нутгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагууд дараах танилцуулга хийлээ.
Гамшгийн Эрсдэлийн үнэлгээ
Эрчим хүч, дэд бүтцийн өнөөгийн байдал
Цаг уурын газар
Мал эмнэлэг


Уг хэлэлцүүлэгт:
Багануур дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд
Багануур Дүүргийн онцгой байдлын хэлтэс
Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөр
Багануур дүүргийн иргэд болон хүүхдүүд оролцлоо.

📍 Багануур Дүүргийн онцгой байдлын хэлтэс

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%