7 хоног бүрийн даваа гаригт төрийн байгууллагуудын удирдлагууд хуралдаж өнгөрсөн 7 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ирэх 7 хоногт зохион байгуулахаар төлөвлөж буй ажлуудаа мэдээлдэг “Удирдах ажилтны шуурхай хурал”-д аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат оролцлоо.
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болохтой холбоотойгоор зарим байгууллагын удирдлагуудад хэлэлцэх асуудал, байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар чиглэл өгөв.