✅Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтран Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, сэргийлэх ажлын зарчим, зохион байгуулалт, аж ахуй нэгж байгууллагын олон нийтийн оролцоог тодорхойлох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор БААН-ийн удирдлага, ажилтан, алба хаагч нарт 2024 оны 06 сарын 05-ны өдөр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд” сэдэвт сургалтыг хийлээ.
✅Уг сургалтад ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Отгонболд, Цагдаагийн хэлтсийн дарга Цагдаагийн Хурандаа Б.Эрдэнэбилэг болон дүүргийн БААН-ийн удирдлага нар оролцсон юм.
✅Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Хошууч А.Солонго нь “Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт зөрчил байдлын мэдээ” сэдвээр, Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын төвийн ахлах инженер, Цагдаагийн Хошууч Д.Ганзориг нь дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд “Ногоон бүс, Нэг хороо Нэг сар камержуулалтын ач холбогдол, үр дүн” сэдвээр, Монголын хуульчдын холбооны сургагч багш, хуульч Г.Оюундарь нь “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд” сэдвээр тус тус мэдлэг мэдээллийг өглөө.