Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ОРХОН АЙМАГТ “ЧАНАРЫН ФОРУМ 2024” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2024-05-24

Орхон аймагт 2018 оноос эхлэн төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа Олон улсын чанарын менежментийн 9001:2015, байгаль орчны 14001:2015, мэдээллийн аюулгүй байдлын 27001: 2013, авлигын эсрэг 37001:2016 тогтолцоог нэвтрүүлсэн.
Төрийн байгууллагуудад нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн байгууллагууд туршлагаасаа хуваалцах, байгууллагын үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлэхийн ач холбогдол, үр ашгийг танин мэдүүлэх зорилгоор “Чанарын форум 2024” арга хэмжээг Орхон аймгийн ИТХ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт, хэмжил зүйн газрын Тамгын дарга Б.Ууганбаяр, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Эрдэнэбат болон Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 400 гаруй хүн оролцож, мэдээлэл авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%