Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

🔰ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2024-05-10

Жил бүрийн 05-р сарын 12-ны өдрийг “Олон Улсын Сувилагчийн Өдөр” гэсэн нэрийн дор сувилагчдын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Сувилагчдын баярын хурлыг 2024 оны 05 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү Баярын хурлын үеэр “Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын ком багаж”-ийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ЭМТ-ийн Д.Шинэбаярт гардуулж өглөө.

“Олон Улсын Сувилагчийн Өдөр”-ийг тохиолдуулан ахмад сувилагч Д.Даваахүү, Б.Бумаа нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Баярын хурлын үеэр “Сувилагч таниараа бахархъя” сэдэвт шүлгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Нийслэлийн ерөнхий боловсролын Боловсрол сургуулийн 6-8 ангийн сурагч З.Хонгорзул, Соёлын ордоны хамт олон урлагын мэндчилгээ дэвшүүллээ.

Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга Т.Отгонболд, Төлөөлөгч Н.Мөнгөнхөлөгт, Б.Мөнх-Учрал, Засаг даргын орлогч Б.Балжинням, ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа нар оролцож төрийн болон эрүүл мэндийн салбарын, дүүрэг орон нутгийн шагналаар шагнагдсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд шагналыг гардуулж өглөө.

“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
Нэгдсэн мэс заслын Мэс заслын сувилагч Ц.Чулуунтуяа
Төрөх, нярайн тасгийн Нярайн сувилагч П.Батцэцэг
Энэрэлт-Өлзий ӨЭМТ-ийн сувилагч Ч.Наранчимэг
Энэрэлт-Өлзий ӨЭМТ-ийн сувилагч Д.Болорзаяа

Эрүүл мэндийн яамны “Жуух Бичиг”-ээр
Сувилахуйн албаны Арга зүйч Н.Уранцэцэг
Сувилахуйн албаны Арга зүйч О.Дэлгэрхангай
Сувилахуйн албаны Арга зүйч Э.Цэрэндолгор
Онош зүйн тасгийн лаборант О.Баярмаа
Замбага эмнэлгийн лаборант Г.Энхжаргал
Замбага эмнэлгийн сувилагч Т.Баярцэцэг
Халдвар хяналтын тасгийн Сувилагч ариутгагч Б.Ундралзаяа
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, гемодиализын тасгийн сувилагч Б.Оюу-Эрдэнэ
Хүүхдийн тасгийн сувилагч Б.Одонтуяа
Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Нүдний сувилагч П.Энхцэцэг
Төрөх, нярайн тасгийн Эх баригч Б.Чанцалдулам
Уламжлалт анагаах ухаан сэргээн засах эмчилгээний тасгийн Бариа заслын сувилагч Ш.Оюунцэцэг

Дүүргийн ИТХ-ын “Хүндэт Үнэмлэх”-ээр
НЭМ төвийн Дурангийн сувилагч Д.Энхмаа
НЭМ төвийн сувилагч Г.Амарзаяа
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, гемодиализын тасгийн гемодиализын сувилагч Б.Баяртуяа
Дотор, мэдрэлийн тасгийн сувилагч Д.Одмаа
Замбага эмнэлгийн сувилагч Т.Баярцэцэг
Замбага эмнэлгийн сувилагч П.Энхтуяа
Замбага эмнэлгийн бариа заслын сувилагч Г.Гантуул

Дүүргийн Засаг даргын “Баярын Бичиг”-ээр
Төрөлжсөн тусламж үйлчилгээний тасгийн Ж.Наранцэцэг
Халдвар хяналтын тасгийн Сувилагч ариутгагч Б.Энхбат
Төрөх, нярайн тасгийн Нярайн сувилагч Б.Нандинцэцэг
Уламжлалт анагаах ухаан сэргээн засах эмчилгээний тасгийн Цахилгаан эмчилгээний сувилагч Б.Нандинцэцэг
Төрөлжсөн үйлчилгээний тасгийн Чих хамар хоолойн сувилагч Б.Цэвэг
Төрөлжсөн үйлчилгээний тасгийн сувилагч Д.Энхсайхан
Төрөх, нярайн тасгийн Эх баригч Б.Батдулам
Нэгдсэн мэс заслын тасгийн Мэс заслын сувилагч Б.Мягмарцэцэг
НЭМ төвийн туслах сувилагч В.Отгончимэг

Монголын сувилагчийн нийгэмлэгийн тэргүүн шагнал Ард түмний талархал хүлээсэн “Гавьяат сувилагч” хүндэт тэмдгээр
Хүүхдийн тасгийн сувилагч Д.Намжилмаа

МСН-ийн Ард түмний талархал хүлээсэн сувилагч “Өргөмжлөл”-өөр
Дотрын тасгийн сувилагч Ц.Ариунаа

МСН-ийн “Алтан гарт сувилагч” хүндэт тэмдгээр
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, гемодиализын тасгийн мэдээгүйжүүлэгийн сувилагч Б.Энхтуяа
Хүүхдийн тасгийн сувилагч О.Эрдэнэтунгалаг

МСН-ийн “Хүндэт Жуух”-аар
Уламжлалт анагаах ухаан сэргээн засах эмчилгээний тасгийн бариа заслын сувилагч Х.Саруулцэцэг
Төрөх нярайн тасгийн Нярайн сувилагч Б.Мөнх-Оргил

МЗХ-ны “Тэргүүний залуу” цол тэмдгээр
Хүүхдийн нярайн тасгийн Нярайн сувилагч Н.Болор-Эрдэнэ
Замбага эмнэлгийн сувилагч П.Энхтуяа
Замбага эмнэлгийн сувилагч Ч.Отгонжаргал нар тус тус шагнагдлаа.

🌟Баярынхаа өдрөөр ажил хөдөлмөрөө үнэлүүлэн төрийн болон эрүүл мэндийн салбарын, дүүрэг орон нутгийн шагналаар шагнагдсан нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 👏👏👏

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%