Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БНСУ-ын Кангвон мужийн ИТХ-ын дарга Kwon Hyuk Yeol тэргүүтэй бүрэлдэхүүн Төв аймагт албан айлчлал хийж байна.

2024-04-30

БНСУ-ын Кангвон мужийн ИТХ-ын дарга Kwon Hyuk Yeol тэргүүтэй бүрэлдэхүүн Төв аймагт албан айлчлал хийж байна.
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНСУ-ын Кангвон мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтын ажиллагааны хэлэлцээрийг Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн 2024 оны 01-р сарын 19-нд Солонгос Улсад үзэглэснээр аймаг, мужийн ИТХ-ын харилцаа хамтын ажиллагааны эхлэл тавигдсан билээ.
Энэ удаагийн айлчлалаар аймаг, мужийн ИТХ хооронд харилцан хөгжил, хамтын ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, иргэдийн хурлын үр ашигтай үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох зорилготой юм.
Албан уулзалтаар Төв аймаг болон Кангвон мужийн хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт орон нутгийн захиргаа болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, ИТХ-ын хороодын дарга, Төлөөлөгчид, Ажлын албаны бүрэлдэхүүн оролцлоо.
БНСУ-ын Кангвон мужийн ИТХ-ын дарга Kwon Hyuk Yeol, ИТХ-ын дэд дарга, Зохион байгуулах хорооны дарга, ИТХ-ын Зөвлөх, Ажлын албаны дарга нарын бүрэлдэхүүнтэй айлчилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%