Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2024-04-11

Төв аймгийн #Эрдэнэ суманд УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгийн хамт ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого хөтөлбөр, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажлын тайлангаа танилцуулан, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.
Өнгөрсөн хугацаанд Эрдэнэ сумын хөгжлийг дэмжих, иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал,
✅Эрүүл мэндийн төвийн 15 ортой шинэ барилга
✅"Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж" төсөл
✅Сумын төвийн 3.2 км автозамын барилга
✅Сумын онцгой комисст туулах чадвар сайтай автомашин
✅"Багш бүрд компьютер" хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын байгууллагын багш нарт зөөврийн компьютер олгосон.
Мөн 2024 онд:
📌Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын салбарыг хөгжлийг дэмжих төслийг хэрэгжүүлэн сумын эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, соёлын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах
📌"Шинэ хөдөө-Төв аймаг" төслийн хүрээнд хонины ноос хяргагч иж бүрэн төхөөрөмж
📌Чулуут 2-р багийн төвийг үүрэн холбооны сүлжээнд холбох ажлуудыг хийхээр ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%