Дүүргийн ИТХ-ын ажлын алба, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөвлөгөөнд иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсний хүрээнд хороодын гудамж хэсгийн холбоо мэдээллийн бүлгэмд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох зорилгоор "БЭЛЭН БАЙ" сургалтыг зохион байгууллаа.
"БЭЛЭН БАЙ" сургалтыг Дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Т.Отгонболд нээж үг хэллээ.
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Багануур орон нутгийн хөтөлбөрийн үйл ажиллагааны товч тайлан, танилцуулга мэдээллийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын Багануур орон нутгийн хөтөлбөрийн зохицуулагч Бадамгарав, Мөнгөнтулга нар иргэдэд өглөө.
"Объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ" сэдвээр Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч У.Шинийннэгэн иргэдэд мэдээлэл өглөө.
"Яаралтай анхны тусламж түлэгдэлт, хугарал, мултрах, боолтны төрлүүд" сэдвээр Багануур дүүргийн Улаан загалмай хорооны дарга Л.Хонгорзул иргэдэд маш хэрэгцээтэй мэдээ мэдээллийг өгсөн сургалт боллоо.
Энэхүү сургалтыг дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дүүргийн Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Багануур орон нутгийн хөгжлийн байгууллага хамтран зохион байгууллаа.