✅Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 05 сарын 03-ны өдөр Архины хамааралтай хүмүүсийн гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, мансууруулах сэтгэц нөлөөт эмийн хор уршиг, мансуурал донтолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, онол практикийн бага хурлыг дүүргийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг дунд зохион байгууллаа.
✅“Эрдэм 2024” онол практикийн бага хуралд ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Отгонболд үйл ажиллагааг нээж үг хэллээ.
✅Уг онол практикийн бага хурал нь Илтэл-Хурал, асуулт хариулт гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан юм. Эмч нарын илтгэл-хурлын удирдагчаар Б.Цолмончимэг, Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн илтгэл-хурлын удирдагчаар З.Дэлгэрмаа нар ажиллаж удирдан зохион байгууллаа.
✅“Эрдэм 2024” онол практикийн бага хуралд АУ-ны доктор, дэд профессор С.Оюунцэцэг, АУ-ны доктор, дэд профессор Б.Солонго, АУ-ны магистр клиникийн профессор, дүүргийн ЭМТ-ийн Эрдмийн Зөвлөлийн дарга С.Гэрэлцэцэг, ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр нар Илтгэл-Хурал, асуулт хариултын шүүгчээр ажилласан юм.