"Анхны тусламж амь нас аварна" гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг иргэдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, осол гэмтлийн үед өөрт болон бусдад анхны тусламжийг түргэн шуурхай цаг алдалгүй үзүүлэх, мэдлэг ур чадварыг онол болон дадлага хосолсон хэлбэрээр олгох зорилготой энэхүү сургалтыг зохион байгууллаа.
"Анхны тусламж амь нас аварна" сургалтыг нээж ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Т.Отгонболд нээж үг хэллээ. Дүүргийн Улаан загалмайн хороо, Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн зөн ОУБ-ын дүүргийн орон нутгийн хөтөлбөр хамтран амжилттай зохион байгуулж нээлтийг ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Т.Отгонболд нээж үг хэллээ.
“Яаралтай анхны тусламж түлэгдэлт, хугарал, мултрал, боолтны төрлүүд” сэдвээр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын газрын дарга Б.Гантулга нь иргэдэд мэдээлэл, сургалтыг танилцуулсан.
Дэлхийн Зөн ОУБ-ын Багануур орон нутгийн хөтөлбөрийн үйл ажиллагааны товч тайлан болон танилцуулгыг Зохицуулагч Бадамгарав, Мөнгөнтулга нар иргэдэд мэдээлэл өгсөн.
“Шатамхай болон тэсэрч дэлбэрэх материалын галын аюулгүй байдал” сэдвээр Эрсдэл судлал Төрийн бус байгууллагын галын инженер Ч.Юндүүхүү дүүргийн иргэдэд мэдээлэл өглөө.