Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 2024 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2024-04-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 4 дүгээр сард 2 удаа хуралдаж, 21 асуудал хэлэлцэн 20 тогтоол баталлаа. Аймгийн ИТХ-ын Зөвлөл 1 удаа хуралдаж 2 асуудал хэлэлцлээ.

            Аймгийн ИТХ-ын 21 дүгээр хуралдаанаар:

1.Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцээд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнг “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэллээ.

2.Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 94.2 хувь буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэлэв.

3.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн зааг, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, рашааны эрүүл ахуйн бүс, аймгийн хэмжээний хамгаалалтын бүсийн зураглалыг хэлэлцэн баталлаа.

4.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2024 онд ахуйн зориулалтаар агнах барих амьтны тоо хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцээд 2024 онд ахуйн зориулалтаар аймгийн нутаг дэвсгэрээс агнах агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сум тус бүрээр хэлэлцэн батлав.

5.2024 онд Сэлэнгэ аймагт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай асуудлыг хэлэлцээд сумдаас 2024 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны хязгаарыг нийт 60 байхаар тогтоов.

6.Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгож, худалдах хөрөнгийн доод үнийг тогтоов.

7.Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх зөвшөөрөл олгов.

8.Аян зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн туг, бэлгэ тэмдэг батлагдсаны 25 жилийн ой болон аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Аймаг, сумын туг, бэлгэ тэмдгийг сурталчлах аян”-ыг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар баталлаа.

9.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Баянгол сумын Ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг 2024 оны 8 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрөв.

10.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцээд сүмийн удирдлагыг байлцуулж дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр хойшлуулав.

11.Түр хамгаалах байр байгуулж, зардал шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцээд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ үзүүлэх “Түр хамгаалах байр”-ыг аймгийн төв Сүхбаатар суманд байгуулж, үйл ажиллагааг нь аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газарт хариуцууллаа.

12.Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийг сонгон томилох тухай асуудлыг хэлэлцээд хариуцагчийн төлөөлөгчөөр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргыг томиллоо.

13.Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, төвийг тогтоох тухай асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулав.

14.Монгол улсын Их Хурлын сонгуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг томилуулах санал өгөх тухай асуудлуудыг хэлэлцээд аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд 7 албан тушаалтны нэрийг санал болгон уламжиллаа.

Аймгийн ИТХ-ын 22 дугаар хуралдаанаар:

1.Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгалийн ургамал түүж бэлтгэхэд мөрдөх төлбөрийн хэмжээг ховор төрлийн 25, элбэг төрлийн 25 нэр бүхий ургамлуудад шинэчлэн тогтоолоо. Тогтоол шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын 2022 оны 85 дугаар тогтоолыг хүчингүйд тооцлоо.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг баталлаа. Уг тогтоол батлагдсантай холбогдуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Тэмдэгтийн хураамжийн хэмжээг батлах тухай” 67 дугаар тогтоолыг хүчингүйд тооцлоо.

3.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг 2024 оны 8 дугаар сард, Баруунбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 оны 9 дүгээр сард, Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг 2024 оны 10 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

4.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцээд Мандал суманд Христийн шашны үйл ажиллагаа явуулж буй “Хайрын нөхөрлөл” сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгалаа.

5.Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн төлөөлөгч томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

6.Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, төвийг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 30 тойрог, 41 мандаттай байхаар тогтоолоо. Тодруулбал, аймгийн төвийн сумын баг тус бүрд 1, Ерөө, Сайхан сум тус бүрд 2, Мандал суманд 5, бусад сум тус бүрд 1 тойрог байгуулж нийт 30 тойрогтой. Тойрогт ногдох мандатын тоо өмнөхөөс 4 мандатаар нэмэгдэж 41 болсон нь Алтанбулаг суманд 1, Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багт 1, Мандал суманд 1, Сайхан суманд 1 байхаар нэмэгдүүлэн тогтоолоо.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XXII хуралдааны товыг тогтоох тухай

2.Аудитын дүгнэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%