✅Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар иргэд, ААНБ-ын ажилтан, алба хаагчдад хууль зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 03-р сарын 21-ний өдөр сургалтыг зохион байгуулж ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Отгонболд нээж үг хэллээ.
✅Уг сургалтад 63 байгууллагын 108 алба хаагчид оролцож МУ-ын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч дарга, Хууль Цаазын Итгэмжит Зөвлөх Г.Эрдэнэ , Гэр бүл хүүхдийн хүчирхийллийн талаар авагдаж буй арга хэмжээний талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Цагдаагийн Хошууч С.Баасанжав , Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн Дэслэгч Б.Цагааннохой нар тус тус мэдээлэл хийсэн юм.