Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

🔰ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2024-03-18

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Батбуянгийн Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 29 дугаар зарлигаар Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдон 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын шүүгчийн тангаргаа өргөлөө.

1980 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар зарлигаар Багануур район, Прокурорын байгууллагын хамтаар Багануур дүүргийн шүүх үүсгэн байгуулагдаж өдгөө 44 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд тус шүүхэд 26 шүүгч томилогдсон бол Б.Мөнх-Эрдэнэ нь 27 дахь шүүгчээр томилогдож Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 6 дахь шүүгчээр томилогдлоо.

✅Тус шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг, Дүүргийн Прокурор Ш.Баасандорж, Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн Дэд Хурандаа Б.Эрдэнэбилэг, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх хэлтсийн дарга Ахмад Т.Адилбек, Улсын өмгөөлөгч Бүжингоо оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%