Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд нийслэлийг бүсчилж хөгжүүлэх шийдэл гаргалгааны талаар хэлэлцэхээр “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Чуулганаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Эдгээр сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар ярилцахаар төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид уг арга хэмжээнд оролцож байна.