1992 оноос Монгол Улсын шинэ үндсэн хуулийн дагуу байгуулагдсан орон нутгийн удирдлагын шинэ тогтолцооны нэг гол субьект болох нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхны даргаар ажилласан түүхэн гавьяатай бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад 2012 оныг хүртэл ажилласан Цэндийн Дагвадаш эрхэм ийнхүү эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаалаа.
Манай аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 20 жилийн ажлын ололт амжилт энэ эрхэм хүнтэй салшгүй холбоотой.
30 жилийн түүхтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагаас ийнхүү Монгол улсын Гавьяат цолтон төрж нутгийн олноо баярлууллаа.
Танд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон үе үеийн ажлын албаны хамт олны зүгээс халуун баяр хүргэж эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсье.