Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2024-01-31

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XX хуралдаан хуралдаж 1 асуудал хэлэлцэн, 1 тогтоол баталлаа. Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал нь “Маш нууц”-ын зэрэглэлтэй тул нийтэд мэдээлэх боломжгүй.

            Мөн сард аймгийн ИТХ-аас Монгол улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан "Аха" тэмцээн зохион явууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн мэдлэгийг иргэд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар сумын 8 багийн иргэдийн төлөөллийн дунд танин мэдэхүйн асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 8 багийн 30 гаруй иргэд оролцсоноос ТЭРГҮҮН байранд Сүхбаатар сумын 5-р багийн иргэн Л.Банзрагч, ДЭД байранд 5-р багийн иргэн Д.Сосорбарам, ГУТГААР байранд 2-р багийн иргэн Ж.Доржсүрэн нар шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Орхон-Чулуут голын сав газрын захиргаатай хамтран сонсох ажиллагаа зохион байгууллаа. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь заалтууд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын 2015 оны А-230/127 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын даргатай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг тус тус хэрэгжүүлэх, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, иргэд олон нийтийг үер, усны гамшигт өртөхөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Сант, Сайхан, Сүхбаатар, Шаамар сумдын усны сан бүхий газрын ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС, УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙГ ТОГТООХ ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас хийж байна. Уг ажлын хүрээнд хамгаалалтын бүсэд орсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагааг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас хамтран 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагт аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд болон цахимаар хосолсон байдлаар зохион байгууллаа. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосноор хүн амыг үер усны гамшигт өртөхөөс сэргийлэх, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, дэглэмийн дагуу хоригдлогдсон үйл ажиллагаанаас усан орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, цаашид усан орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн боломж нөхцөл бүрдэх юм.

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%