📍Нийслэлийн Боловсролын салбарын удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр буюу 2024 оны 01 сарын 19-ний өдөр дүүргийн Хүний Хөгжлийн ордонд боллоо. Шуурхай хуралдаанд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, , ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Боловсролын газрын хэлтсийн дарга нар, 9 дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар оролцлоо.
📍Шуурхай хуралдаанд ИТХ-ын дарга Т.Отгонболд мэндчилгээ дэвшүүлж Дүүргийн Боловсролын салбарын мэдээллийг Засаг дарга С.Даваасүрэн хүргэлээ.
📍Шуурхай хуралдаанаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин Нийслэлийн Боловсролын газар, 9-н дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийн чадамжийн үнэлгээний урьдчилсан мэдээллийг танилцуулж, Нийслэлийн Боловсролын газрын санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Бадамсэрээжид Нийслэлийн 2024 онд батлагдсан төсвийн талаар, цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэлээ.
📍Дүүргийн ЕБС, СӨБ болон Насан туршийн суралцахуйн төв, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд энэ үеэр хичээлийн судлагдахууны үзэсгэлэн гаргаж ажлаа танилцууллаа.