Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2023-12-25

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн XVIII, XIX хуралдаан 2023 оны 12 дугаар сард хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Аймгийн ИТХ-ын XVIII хуралдаанаар:

1.Сэлэнгэ аймгийн 2023 оны тодотгосон төсөв батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн 2023 оны төсвийн нийт орлогыг 22.115.000.00 төгрөгөөр, аймгийн төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 22.904.663.5 мянган төгрөгөөр тус тус тодотгон баталлаа.

2. Сэлэнгэ аймгийн 2024 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн төсвийн орлогыг 29.938.900.9 мянган төгрөгөөр, төсвийн зарлагыг 25.802.100.3 мянган төгрөгөөр тус тус баталлаа.

3.Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Аймгийн ИТХ-ын XIX хуралдаанаар:

1. 2024 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцээд нийт 3222 иргэнд 491.3 мянган га газрыг өмчлүүлэхээр сум тус бүрээр хэлэлцэн батлав.

2.Суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг шинэчлэн тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх санал уламжлах тухай асуудлыг хэлэлцэн батлав.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийг хэмжээг шинэчлэн баталлаа.

4.2024 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод түлээ бэлтгэх хуваарийг батлав.

5.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Сүхбаатар сумын 4-р цэцэрлэгийн 80 жилийн ойг 2024 оны 09 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

6.Мөн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Ерөө сумын 1-р цэцэрлэгийн 70 жилийн ойг 2024 оны 09 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

7.Сүм хийдийн зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцээд Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй Амарбаясгалант хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгалаа.

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв.Үүнд:

1.Аймгийн 2024 оны төсөв батлах тухай

2.Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай

3.Аймгийн 2023 оны төсөвт тодотгол хийх тухай

4.2024 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээг батлах тухай

5.Суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг шинэчлэн тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх санал уламжлах тухай

6.2024 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглэний мод түлээ бэлтгэх хуваарийг батлах тухай

7.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай

8.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай

9.2021-2023 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тухай

10.2021, 2022 онд “Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ”-ний хүрээнд хийгдсэн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнгийн тухай

            11.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн явцын мэдээлэл

 

 

                                                             СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%