Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТЭГШ БОЛОМЖИЙГ ОЛГОЁ” АЯНЫГ ДҮГНЭЛЭЭ

2023-12-05

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангаж, төрийн үйлчилгээгээр тэгш хүртээмжтэй үйлчлүүлэх боломжийг сайжруулах чиглэлээр дүүргийн төрийн байгууллагын эрх, үүрэг оролцоо, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бэрхшээлийг шийдвэрлэх, дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдэнд зориулсан эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэд, олон нийтийн шинэлэг, бүтээлч санал, санаачилгуудыг дэмжиж төр, иргэний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1-24 дүгээр хороодын дунд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломжийг олгоё” аяныг 2023 оны 09 сарын 15-наас 2023 оны 12 дугаар сарын 01-ний хооронд зохион байгууллаа.
Хороо тус бүр иргэд, Аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор аяны хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо санал дээр тулгуурласан бүтээлч ажлуудыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хийхээр төлөвлөн хийхийг уриалж дүгнэсэн билээ . Үүнд:
Аяны төлөвлөгөө болон судалгаа гаргах
Хорооныхоо хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн дурын бүлгийг байгуулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөт цагаа өнгөрөөх орчин эсвэл танхим шинээр бий болгох
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсрол эзэмших эрхийг хангах, хөгжүүлэх үйл ажиллагаанд хамруулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжил олгох сургалт, байнгын болон түр ажлын байраар хангагдахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан сургалт, сурталчилгаа, өдөрлөг зохион байгуулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, олон улсын уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн байх /хороод хоорондоо хамтарч болно/
Хорооны нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд стандартад нийцсэн ээлтэй орчин бүрдүүлсэн байх
Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хуулийг сурталчлан таниулсан байх
Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд, иргэдэд хамтарсан багаар хамгааллын үйлчилгээг үзүүлсэн эсэх
Бусад шинэлэг, бүтээлч, ажил санаачилж хэрэгжүүлэх
Аянд нийт 14 хороо өрсөлдсөнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжиж, ээлтийг орчныг бүрдүүлсэн 5 хороог шагнаж, урамшууллаа.
- 1-р байрт 11 дүгээр хороо
- 2-р байрт 18 дугаар хороо
- 3-р байрт 10 дугаар хороо
- Тусгай байрт 16 дугаар хороо
- Тусгай байрт 8 дугаар хороо тус тус шалгарлаа.
Энэхүү аяныг зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хуульд заасан төрийн үйлчилгээнд хамруулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг сурч боловсрох нөхцөлөөр хангаж, ажлын байртай болгож, өрхийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Аяны хаалтын үйл ажиллагааг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нээж, ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Э.Мөнхцэцэг болон 1-24 дүгээр хороодын Засаг дарга, ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Аяны шүүгчээр ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Э.Мөнхцэцэг болон хороодын Засаг дарга нар ажилласан бөгөөд аянд оролцогч хороод бие биесээ дүгнэсэн нь нээлттэй ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх боломжийг олгосон юм.
Энэхүү аяныг дараа жилд дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриаллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%