Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2023-11-24

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр хуралдаан өнөөдөр /2023.11.24/  09 цагт 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус Хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэх тухай

Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийг дүгнэх тухай

Аймгийн 2023 оны төсөвт тодотгол хийх тухай

Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн албан тушаалын цалингийн доод хэмжээний нийтлэг жишгийг батлах тухай

Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах тухай

2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай

Дархан-Уул аймгийн суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тэлэх, эдэлбэр газрыг шинэчлэн тогтоох тухай

Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай

Үндсэн хөрөнгө шилжүүлэн бүртгэх, зөвшөөрөл олгох тухай

Шашны байгууллагын зөвшөөрлийг сунгах тухай

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (ГХУСАЗСЗ) зэрэг 11 асуудлыг хэлэлцэж, асуудал тус бүрт холбогдох хороодын санал, дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны төсвийн  төсөлд өгсөн саналтай танилцах юм.

Аймгийн ИТХ-ын даргын захирамжийн дагуу Хуралдаан даргалагчаар Төлөөлөгч М.Жаргалсайхан, дэгийн дагуу Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Б.БУяндүүрэн, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Д.Элдэвсайхан, Т.Ганболд, Ц.Ганчимэг нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%