Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ “ЭРСДЭЛ БА СТАНДАРТ” СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-20

. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум” нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор 11-р сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус форумын эхний өдрийн үдийн өмнөх 09:00-10:40 цагийн үйл ажиллагаанд 21 аймаг цахимаар оролцож, үргэлжлүүлэн орон нутагтаа зохион байгуулж байна. Дундговь аймгийн хэмжээнд “Эрсдэл ба стандарт” сэдэвт тус форумд нийгэм болоод гамшгийн эрсдэлийн өсөлт, урьдчилан сэргийлэх аргууд, гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа, барилга, дэд бүтцийн салбарын эрсдэл ба стандарт, эрчим хүчний салбарын эрсдэл ба стандарт, хүнсний аюулгүй байдлын стандарт ба бууруулах арга зам, короновируст халдварт цар тахлын дараах амьдралын шинэ хэв маяг, шинэ эрсдэл, гэмт хэрэг зөрчлийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг 12 дэд сэдвүүдийг хэлэлцүүлж, албад агентлаг, сургууль, цэцэрлэгийн 100 гаруй ажил албан хаагч, иргэд танхимаар, 15 сумын ИТХ, ЗДТГ болон албан байгууллагуудын албан хаагчид цахимаар оролцож, иргэдэд live-аар шууд дамжуулан хүргэж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%