Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАМБЫН СОНИНБАЯР 1992-1996 ОНД АЙМГИЙН ИТХ-ЫН АНХНЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙВ

2023-11-22

1992-1996 онд аймгийн ИТХ-ын анхны дарга агсан Дамбын Сонинбаяр ажиллаж, аймгийн ИТХ-ын хуралдааныг 7 удаа хуралдуулж 27 асуудал, хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг 73 удаа хуралдуулж 130 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Аймгийн ИТХ-ын анхны дарга агсан Д.Сонинбаяр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн сум, багийг шинэчлэн байгуулах, бүх шатны ИТХ-ын сонгуулийг зарлаж, бэлтгэн явуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар цаашид баримтлах бодлогын тухай, байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалтын нөхөн сэргээлтийн тухай, өмч хувьчлалын ажлын явц, цаашид анхаарах асуудал, зарим газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай зэрэг тухайн цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн зэрэгцээ шинэ тутам байгуулагдсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлэх, хуралдааныг зөв удирдан чиглүүлэх зэргээр нутгийн өөрөө удирдах байгууллагын анхны шавыг тавьж, зөв бодлого төлөвлөлт, сайн зохион байгуулалтаар ИТХ-ын гал голомтыг үүсгэж өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%