Сэлэнгэ аймгийн ИТХ
2023-11-15
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга С.Од-Эрдэнэ нь 15 сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга нартай 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус тус гэрээний хүрээнд хамтарсан багийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт хийн, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил гарахад хүргэж болох эрсдэлт нөхцөл болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх талаар судалгаа хийж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, хохирогч, эрсдэлт нөхцөлд байгаа иргэдийг хамгаалах, олон нийт иргэдэд хүчирхийллийг үл тэвчих хандлага мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах зөвлөмж чиглэлийг хүргэн ажилласан. Сумдын хамтарсан багийн гэрээний дагуу хийсэн ажлын тайланг нэгтгэхэд нийт 66 үйл ажиллагааг төлөвлөн 98.8%-тай хэрэгжүүлсэн байна.