Сэлэнгэ аймгийн ИТХ
2023-11-13
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албатай долоо хоногийн Даваа гараг бүр цаг үеийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар цахим уулзалт зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн цахим уулзалтаар Дундговь аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн өмгөөллийн үйл ажиллагаа болон иргэд хууль зүйн туслалцаа хэрхэн авах талаар мэдээлэл хүргэлээ. Мөн аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Б.Доржготов “Өсвөрийн сэргийлэгч” тэмцээний удирдамжийг танилцуулан, зөвлөгөө мэдээлэл өглөө.