Цагаан-Уул суманд болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүссэн үед сумын Онцгой комисс ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд шуурхай хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, сургах, харилцан ажиллагааг сайжруулах сумын хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, "Ослын үеийн удирдлагын систем"-ээр ажиллахад удирдах бүрэлдэхүүнийг сургахад зорилготой команд штабын 2 өдрийн дадлага сургууль эхэллээ.
С.Ганболд ахлагчтай 38 хүний бүрэлдэхүүнтэй баг Команд штабын дадлага сургуулийг хийхээр ажиллаж байна.