Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ИТГЭЛТЭЙ УТАС” ҮЙЛЧИЛГЭЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2023-10-30

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчтайгаа холбогдоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монголын цахилгаан холбоо” ХК-тай хамтран “Итгэлтэй утас” бүтээгдэхүүн үйлчилгээг дүүргийн ерөнхий боловсролын 5, 50, 24, 49, 61, 139 дүгээр сургуулиудад суурилуулж хүлээлгэж өглөө.
“Итгэлтэй утас”-ыг суурилуулснаар сурагчид эцэг эх, асран хамгаалагч нартайгаа үнэгүй дуудлага хийх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд энэхүү утас нь эрчим хүчний тасалдал, гамшиг ослын үед ч саадгүй ярих боломжтой. ЕБС-ын бага ангийн сурагчид утасгүй байх тохиолдол их байдаг учраас тэр болгон гэрийнхэнтэйгээ холбогдож чаддаггүй тохиолдол байдаг. Харин одоо хичээл тарахаас өмнө эцэг эх рүүгээ ярьж чаддаг болсноор хүүхдэд учирч болох аюул, эрсдэлээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сургуулийн удирдлага болон Монголын цахилгаан холбоо ХК хоорондын гурван талт гэрээний хүрээнд ерөнхий боловсролын нийт 11 сургуульд “Итгэлтэй утас” үйлчилгээг суурилуулаад байгаа юм. Мөн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтран энэхүү үйлчилгээг өөрсдийн санаачилгаар нэвтрүүлсэн байна.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Т.Найдан, Ж.Чимэдцогзол, С.Мөнгөнсар, И.Даваадорж, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Маркетинг борлуулалт хариуцсан ерөнхий менежер Л.Отгонхүү, 5, 50, 24, 49, 61, 139 дүгээр сургуулиудын удирдлагууд болон холбогдох албан хаагч, ажилчид оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%