Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН СУМДАД АЖИЛЛАЛАА.

2023-10-13

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Заамар, Угтаалцайдам, Цээл зэрэг сумдад ажиллалаа. Ажлын хэсэгдээрх сумдад:
Аймгийн ИТХ-аас баталсан бодлого, шийдвэрийг сурталчлах,
Орон нутагт хийгдэж буй цаг үеийн ажлын явц,
Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил,
Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилтийн гүйцэтгэлийн явц,үр дүнд хяналт тавьсан эсэх, улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн,
Сумдын ИТХ-ын дотоод үйл ажиллагааг зөвлөн тусалж,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт,
Сүм хийдийн бүртгэл, судалгаа, хяналт тавьж буй байдал, Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа,
ХАСХОМ-ын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Энэ үеэр тухайн сумдын удирдлагууд, Төрийн албан хаагчидтай уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонсож холбогдох дээд шатанд уламжлахаар болов.
Мөн сумын ИТХ-ын болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэх үзүүлэлтийн дагуу холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%