Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ АРВАНДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-10-12

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ИТХ-ын ээлжит Арвандөрөвдүгээр хуралдаан  Төлөөлөгчдийн 65 хувийн ирцтэй хуралдав. Тус хуралдаанаар:

1. ИТХ-ын дотоод журам шинэчлэн батлах тухай

2. "Манлай Төлөөлөгч", "Тэргүүний багийн ИНХ" шалгаруулах журамд өөрчлөлт оруулах тухай

3. Тогтоол шийдвэрийн биелэлт  хэлэлцэх тухай (ИТХ-ын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээ тогтоох, зээлийн хороо, хяналтын зөвлөл байгуулах тухай 12/06 тоот тогтоол, Төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах тухай 12/04 тоот тогтоол)

4. Сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл (2023-2024 оны Өвөлжилтийн бэлтгэл байдал, 2023 оны хаваржилт, малын хоргодол, хандив тусламжын мэдээлэл)

5. "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө батлах тухай"

6. Шаманисик ХХК-ны "Борт" "Хүрэлдэй" Ан агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөөний биелэлт хэлэлцэх тухай гэсэн 6 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4973
3588 / 72%
872 / 18%
250 / 5%
263 / 5%