Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"Малчдад ойрхон төрийн үйлчилгээ" өдөрлөг Агар багт

2023-10-06

"Малчдад ойрхон төрийн үйлчилгээ" өдөрлөгийн хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын тасаг албадууд иргэдэд мэдээлэл хүргэж хууль суртчилан  ажиллалаа. Мөн "Мөнхтулгуур" эмнэлэг дотрын эхо, шинжилгээ хийж газар дээр нь  зөвлөгөө өгч ажиллалаа. 

Эрүүл мэндийн  үзлэг шинжилгээнд дотрын эход 65 иргэн, дотрын шинжилгээнд 82 иргэн хамрагдлаа.

"Малчдад ойрхон Төрийн үйлчилгээ" өдөрлөгт Агар багийн иргэд  идэвхтэй хамрагдлаа.

  • ИТХ-ын ажлын албаны урилгаар "Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо" ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэлзүйч С.Содномбямба лекц уншиж иргэдэд сэтгэлзүйн боловсрол олгох нөлөөллийн арга хэмжээ авч ажиллалаа.
  • Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасаг Байгаль орчны тухай хуулиас мэдээллэж, гоожин бүрдүүлэлт хийж ажиллалаа.
  • Мал эмнэлэгийн тасаг, хөдөө аж ахуйн тасаг мэдээлэл хийж, гарын авлага хүргэлээ.
  • Санхүүгийн алба, Татварын байцаагч, Улсын бүртгэгч, Газрын даамал  нар холбогдох хууль журмаа таниулж ажлын тайлан, гарын авлагаа иргэдэд хүргэж ажиллалаа.

Соёлын төв соёлын үйлчилгээ үзүүлж, явуулын номын сан ажиллууллаа.

Явуулын үсчин ажиллалаа.

Агар багийн иргэдийн дунд спортын үйл ажиллагаа зохион байгуулан ажиллалаа.

Буухиа тэмцээний:

  1.  Нэгдүгээр байрт малчин Лхамсүрэн
  2.  Хоёрдугаар байрт малчин Цогдэлгэр
  3.  Гуравдугаар байрт малчин Санжаа

АХА тэмцээний:

  1.  Нэгдүгээр байрт малчин Лутсайхан
  2.  Хоёрдугаар байрт малчин Тунгалаг
  3.  Гуравдугаар байрт малчин Лхамсүрэн

Шагай шүүрэх тэмцээний:

  1.  Нэгдүгээр байрт малчин Тунгалаг
  2.  Хоёрдугаар байрт малчин Долгорсүрэн
  3.  Гуравдугаар байрт малчин Гомбосүрэн нар шалгарлаа.

Мөн Караоке дууны тэмцээн зохион байгуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4460
3103 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%