Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

🇲🇳Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид иргэд, сонгогчидтой уулзах, тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтийг сонсох, мэдээлэл өгөх зорилгоор дүүргийн 5-р хорооны иргэдтэй хийх уулзалт 2023 оны 10 сарын 03-ний өдөр 5-р хорооны Хурлын танхимд зохион байгуул

2023-10-03

✅Уг уулзалтад ИТХ-ын дарга Т.Отгонболд, Төлөөлөгч Н.Мөнгөнхөлөгт, Д.Батнасан, А.Өсөхжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм, Засаг даргын орлогч Б.Балжинням болон дүүргийн БААН-ийн удирдлагууд оролцлоо.
✅Дүүргийн ИТХ-ын Хурал хуралдаан болон төлөөлөгчдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ИТХ-ын дарга Т.Отгонболд, Орон нутагт хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг Засаг даргын орлогч Б.Балжинням мэдээлэл хийлээ.
✅Иргэдтэй хийх уулзалтад 128 иргэд оролцож автозамын эвдрэлийг засварлах, хүүхдийн тоглоомын талбай хүлээлгэж өгөхөөс өмнө эвдэрч байгаа тул хяналт тавих, нарийны хэсэгт байрлах худгаас зэвтэй ус гоожиж байгааг засварлах, мухар гудамжинд ус их тогтох хашаа руу бохир орж байгааг засварлах, гудамжнуудын дундах замыг тэгшлэх гэж шороо асгадгаас болж шавар шавхайтай болж явган хүмүүс явахад хүндрэлтэй байгаа тул хайрга асгаж тэгшилмээр байна, сар бүр хог хураамжийн мөнгөө тушаадаг боловч хог ачдаггүй тал дээр хяналт тавих зэрэг асуудлаар санал хүсэлтэй илэрхийлэв. Уулзалтанд оролцсон БААН-ийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд иргэдийн асуултанд хариулт өгч, гарсан санал хүсэлтийг судлан иргэдэд тодорхой хариуг эргэн мэдэгдэхээ илэрхийллээ.
✅Мөн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай ажилласан хорооны иргэдийг дүүргийн ИТХ-ын Талархал мөнгөн шагналаар урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%