Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 оны 08 дугаар сард 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3.289 буюу 13.0 хувь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.
Бүртгэгдсэн хэргээс согтуугаар үйлдэгдсэн 3289 гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 616 буюу 15,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс 3289 гэмт хэргийн 1411 буюу 42,9 % нийслэлд, 1878 буюу 57,1% нь орон нутагт, өмнөх оны мөн үед 3905 гэмт хэргийн 1816 буюу 46.5% нь нийслэлд, 2089 буюу 53.5% нь орон нутагт тус тус бүртгэгджээ