Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2023-09-28

Тэрээр 21 аймгийн иргэдтэй уулзаж Монгол орны өнөөгийн эдийн засгийн болоод ирэх он жилүүдэд хийгдэхээр төлөвлөгдсөн дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, урт хугацааны “Алсын хараа 20/50” бодлогын хүрээнд хэрхэн ажиллаж буйгаа танилцуулж, иргэдтэй болон төрийн албан хаагчдын саналыг авч цаашид хэрэгжүүлэх ажилдаа тусгахаар зорин явна.
Манай аймгийн хувьд 20 дахь аймаг болж байгаагийн зэрэгцээ “Анхдагчдын өлгийн нутагт ирлээ. Монгол улс хийгээд Засгийн газар Булганчуудад хүндэтгэлтэй хандах учиртай. Учир нь энэ нутгаас өнөөгийн Монгол орны хөгжлийн гарцуудын эхлэлийг тавьсан суут хүмүүс их байдаг” хэмээн онцоллоо.
Тус уулзалтын үеэр манай аймагт 2024 онд хийгдэх бүтээн байгуулалтын саналыг иргэдээс авч эрэмбэлэн тус ажлуудын явцыг хурдасгах тал дээр ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%