Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-09-29

Манай аймагт хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй хамгийн ойроос тэмцэн ажиллаж, зохих үйлчилгээ үзүүлдэг 40 Хамтарсан багийн 240 гишүүд ажилладгаас 2 өдрийн сургалтад 150 гаруй гишүүд хамрагдаж байгаа юм. Эхний өдрийн сургалтад сумын Засаг дарга нар, Багийн Засаг дарга нар, Багийн нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагч нар хамрагдсан бол өнөөдрийн буюу 2 дахь өдрийн сургалтад эмч, цагдаагийн алба хаагч, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, халамжийн нийгмийн ажилтан нар хамрагдаж байна.
Сургалтаар “Жендерт суурилсан хүчирхийлэл: Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн ойлголтууд”, “Хамтарсан багийн удирдлага зохион байгуулалт: Хамтарсан багийн ахлагч- Засаг даргын үүрэг оролцоо, Хэсгийн ахлагчийн гүйцэтгэх үүрэг”, “Хамтарсан баг ба нийгмийн ажил үйлчилгээ: Нийгмийн ажилтны үүрэг оролцоо”, “Хамтарсан баг ба бусад оролцогчдын үүрэг оролцоо: Нийгмийн ажилтны үүрэг оролцоо, ТББ-ын гүйцэтгэх үүрэг”,” Кейс менежмент түүний алхмууд”, “Хамтарсан баг ба эрүүл мэндийн үйлчилгээ: Өрхийн эмнэлгийн гүйцэтгэх үүрэг”, “Хамтарсан баг ба боловсролын үйлчилгээ: Сургуулийн нийгмийн ажилтны гүйцэтгэх үүрэг”, “Хамтарсан баг ба халамжийн үйлчилгээ: Халамжийн нийгмийн ажилтны үүрэг”, “Хамтарсан баг ба хууль сахиулах ажиллагаа: Хэсгийн байцаагчийн үүрэг, оролцоо”, “Хамтарсан баг ба нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ” зэрэг сэдвийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нарын удирдлага, туршлагаас суралцаж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%