Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ” НӨЛӨӨЛЛИЙН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-09-28

Өнөөдөр /2023.09.28/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Жайка төгсөгчдийн холбоо, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нөлөөллийн сургалт, семинарыг зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Монгол улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийн зөвлөх Чиба Хисао, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Уянга, гишүүд Л.Баярсайхан, Ж.Булганцэцэг, С.Мөнгөнсар, Ч.Мягмарсүрэн, Ч.Ариунчимэг, Ч.Болормаа, Б.Болортунгалаг, Н.Оюунгэрэл, Ж.Чимэдцогзол нар болон дүүргийн харъяа хэлтэс албадын удирдлагууд, дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид оролцлоо.
Сургалтыг Жайка-ийн сургалт, төгсөгчдийн холбооны гишүүн, DPUB 2 төслийн хүрээнд бэлтгэгдсэн ААНБ-д нөлөөлөх нөлөөллийн байгууллагын гишүүн, Тэгш Байдал Чадамж ТТБ-ын үүсгэн байгуулагч, Тэргүүн Х.Батчимэг, Жайка-ийн сургалт, төгсөгчдийн холбооны гишүүн, DPUB 2 төслийн хүрээнд бэлтгэгдсэн ААНБ-д нөлөөлөх нөлөөллийн байгууллагын гишүүн, DPUB 2 төслийн ажилтан Х.Мөнхтуул, Жайка-ийн сургалт, төгсөгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал, дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Удвал нар удирдаж, Монгол улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй холбоотой суурь ойлголтууд, ажлын байрны боломжит тохируулга, тэгш хүртээмжтэй ажлын байрны орчныг бүрдүүлэх, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн тогтолцооны талаар мэдээ, мэдээлэл өгч, санал солилцлоо.
ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%