Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-09-28

Хууль зүй дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “G9198/9221-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд  аймгийн Хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж, хамтарсан багуудад нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу Хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах үндсэн зорилгоор тус сургалтыг зохион явуулж байгаа юм.

Манай аймагт хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй хамгийн ойроос тэмцэн ажиллаж, зохих үйлчилгээ үзүүлдэг Хамтарсан багийн 240 гишүүд ажилладгаас 2 өдрийн сургалтад 150 гаруй гишүүд суралцаж байгаа юм. Эхний өдрийн сургалтад сумын Засаг дарга нар, Багийн Засаг дарга нар, Багийн нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагч нар суралцаж байгаа бол 2 дахь өдрийн сургалтад эмч, цагдаагийн алба хаагч, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, халамжийн нийгмийн ажилтан нар хамрагдах юм.

Сургалтаар “Жендерт суурилсан хүчирхийлэл: Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн ойлголтууд”, “Хамтарсан багийн удирдлага зохион байгуулалт: Хамтарсан багийн ахлагч- Засаг даргын үүрэг оролцоо, Хэсгийн ахлагчийн гүйцэтгэх үүрэг”, “Хамтарсан баг ба нийгмийн ажил үйлчилгээ: Нийгмийн ажилтны үүрэг оролцоо”,  “Хамтарсан баг ба бусад оролцогчдын үүрэг оролцоо: Нийгмийн ажилтны үүрэг оролцоо, ТББ-ын гүйцэтгэх үүрэг”,” Кейс менежмент түүний алхмууд”, “Хамтарсан баг ба эрүүл мэндийн үйлчилгээ: Өрхийн эмнэлгийн гүйцэтгэх үүрэг”, “Хамтарсан баг ба боловсролын үйлчилгээ: Сургуулийн нийгмийн ажилтны гүйцэтгэх үүрэг”, “Хамтарсан баг ба халамжийн үйлчилгээ: Халамжийн нийгмийн ажилтны үүрэг”, “Хамтарсан баг ба хууль сахиулах ажиллагаа: Хэсгийн байцаагчийн үүрэг, оролцоо”, “Хамтарсан баг ба нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ” зэрэг сэдвийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нарын удирдлага, туршлагаас суралцана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1332
518 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%