Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-д “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ” НЭВТРҮҮЛНЭ.

2023-09-25

Төв аймгийн ИТХ-ын 13-р хуралдааны 10-р тогтоолоор аймгийн ИТХ-ын Зөвлөл, Ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны тайланд өгсөн дүгнэлт, үүрэг даалгаварт
🔎Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаанд “Чанарын менежементийн тогтолцоо” ISO 9001:2015 стандарт хэрэгжүүлэх, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх.
гэж заасны даагуу уг стандартыг хэрэгжүүлэхээр үе шаттай бэлтгэл ханган ажиллаж байна.
“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зуран, ISO стандартын талаарх анхан шатны ойлголтыг хурлын Ажлын алба, Хороодын дарга нар, Зөвлөлийн гишүүд хамрагдсан бол өнөөдөр “Чанарын менежментийн тогтолцооны стандарт” нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг гэрээг байгуулснаар ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, холбогдох стандартуудын шаардлага, менежментийн тогтолцоог хангахад шаардагдах баримт бичгийг боловсруулах, хадгалах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч баримтжуулсан мэдээлэлтэй болгох, анхдагч баталгаажуулалтын аудитад бэлтгэн дотоод аудит явуулах, гадаад баталгаажуулалтын аудит явуулах олон улсын итгэмжлэл бүхий баталгаажуулалтын байгууллагад зуучлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд гэрээний зорилго оршиж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%