Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Багануур хөтөлбөртэй хамтран 2023 оны 09 сарын 20-ний өдөр Албан бус-Насан туршийн боловсролын төвд зохион байгууллаа.
Уг сургалтаар хороодын хамтарсан багт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох стратеги, кейс менежментийн ур чадвар, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах эрх зүйн тогтолцоо зэрэг анхан шатны мэдлэг арга зүйг практикт суурилсан байдлаар олгосон юм.