Хөвсгөл аймаг Цагаан-Уул сум
Соёлын сэргэлт 2023аяныг Цагаан-Уул сумын ЗД-ын орлогч У.Аварзэд, Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газрын дарга М.Батцэцэг, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Мөнхбаатар нар нээн эхлүүллээ.
МУСГЗ, Монголын түүхэн газар зүйн нийгэмлэгийн тэргүүн, сэтгүүлч, түүхч, аяглагч Г.Бадамсамбуу Үндэсний нэгдмэл үнэт зүйл сэдвээр, нээлтэд хүрэлцэн ирсэн сумын иргэдэд, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША Ш.Мөнхбаатар "Чингис хаан ба Монгол бахархал" сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад тус тус илтгэлээ танилцууллаа.