✅ Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөл хуралдлаа.
✅ Дүүргийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсэг, дүүрэгт Улс, Нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах ажлын хэсэг, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсгүүдийн ажлын тайлан, дүгнэлтийг дүүргийн Иргэдийн Tөлөөлөгчдийн хурлын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
Хуралдаанд дүүргийн төр захиргааны байгууллагын холбогдох мэргэжилтнүүд болон ажлын хэсгийн гишүүд оролцож санал солилцсон бөгөөд ажлын хэсгээс гаргасан тайлан дүгнэлтийг үндэслэн ИТХ-ын Зөвлөлөөс дүүргийн Засаг даргад тодорхой чиглэлүүдийг хүргүүлэхээр боллоо.