✅Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг даргын орлогч Б.Балжинням, МУ-ын Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, МУ-ын Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын ахлах референт Н.Мэндбаяр нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
✅Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 10,11 ангийн 420 гаруй хүүхдэд “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БА ЦАГААТГАЛ” сэдвээр МУ-ын Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр лекц орлоо.