Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

✅“ЧАДВАРЛАГ БАГ-ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ” ЖУРМЫН БОЛЗОЛ ХАНГАСАН БАГШ, СУРАЛЦАГЧДАД БАЯР ХҮРГЭЕ

2023-08-30

🔰Дүүргийн Боловсролын салбарынхан чуулж, “Багш нарын бага хурал”-аа зохион байгуулж, ИТХ-ын дарга Т.Отгонболд нээж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Боловсролын багц хуулийн шинэчлэл”-ийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал Боловсролын багц хуулийн шинэчлэлээр боловсролын тогтолцоо, боловсролын агуулга, хөтөлбөр, боловсролын чанарын баталгаажуулалт, хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгаа, засаглал, боловсролын санхүүжилт, насан туршийн суралцахуй зэрэг боловсролын суурь харилцааг зохицуулсан юм.
🔰Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн "Боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт"-ын талаар дурдахдаа сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлт нь тухайн байгууллагыг хэмжиж үнэлж болохуйц өөрчлөлт төдийгүй өсөж, хөгжих боломж гэдгийг онцоллоо.
🔰Энэ хичээлийн жил нь боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулиа хэрэгжүүлэн, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн төлөө хамтдаа хичээн, хүүхэд бүрийн ахиц, амжилтын төлөө ажиллахаараа онцлог байгааг Боловсролын хэлтсийн дарга Л.Алтансүх илтгэлдээ дурдлаа.
🔰Энэ үеэр 2022-2023 оны хичээлийн жилээс боловсролын салбарын багш, суралцагч, заах аргын нэгдэлд урамшуулал олгох “Чадварлаг баг-чанартай боловсрол” журмыг хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү журмын болзол хангасан Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол болон элсэлтийн ерөнхий шалгалтын судлагдахууны мэргэжлийн багш нар, 750 буюу түүнээс дээш оноо авсан суралцагчдад шагнал гардуулсан юм.
НИЙТ БАГШ НАРТАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.👏👏👏

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%