📌Дүүргийн ИТХ-ын даргын А/50 дугаар захирамжаар дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэг байгуулагдсан. 2023 оны 8-р сарын 29-ний өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох албан хаагчдын хамтаар ажлын хэсгийн удирдамжид заагдсан чиглэлийн хүрээнд Биеийн тамир спортын хороо, Соёлын ордны, Боловсрол цогцолбор сургууль I, II байр, Гүн галуутай цогцолбор сургууль I, II байр, Оюуны эрин цогцолбор сургууль I, II байр, Албан бус насан туршийн боловсролын төв, Гэрэлт ирээдүй МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
📌Ерөнхий боловсролын сургуулийн зүгээс ажлын хэсэгт байгууллагын болон дүүргийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудын талаар санал хүсэлтээ илэрхийлсэн. Үүнд:
• Ажиллах хүчний хувьд эмч, байгалийн ухааны багш, физик, технологийн багш, жолооч нэн шаардлагатай байгаа
• Урсгал засварын, шугам хоолойн засвар
• Сургуулийн бүсийн авто замын тэмдэглэгээ, хурд сааруулагч, автобусны гарааш
• Насос
• Авто машины зогсоол
• Дээврээс дусаал дусах
📌Ажлын хэсгээс гаргасан тайлан мэдээллийг ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар танилцуулах юм.