Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТӨВ АЙМАГЧУУД "НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА

2023-08-10

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт болон ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон Монголчууд бидний оршихуй болсон үнэт соёлын биет бус өвүүдээ өвлөн уламжлуулан, сурталчлан таниулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестиваль энэхүү гурван өдрийн турш та бүхэнтэйгээ, дэлхийн нүүдэлчидтэйгээ түүх соёл, ёс уламжлалаа олон улсад гайхуулан амжилттай болж өндөрлөлөө.
Төв аймаг нь олон угсаатны бүлгүүдийн өв соёл холилдон оршиж соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, илэрхийллээрээ онцлог нутаг.
Мөн аман уламжлалаар морь, бөхийн цол түлхүү өвлөгдсөн. Төв аймгийн нутаг дэвсгэрт монгол уртын дууны Баянбараат аялгууны цөм хэсэг нь, харин боржигин уртын дууны тархалтын баруун хойд хэсэгт хамрагддаг билээ.
Төв аймаг нь ширмэл ширдэг, Баяндэлгэр сумын цагаан эсгий гутал, гяраг бүс болон хөхүүрийн айраг исгэх уламжлалаараа онцлог нутаг юм.
Аймгийн хэмжээнд 543 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг бөгөөд 483 нь Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%