Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөртэй танилцлаа.

2023-08-23

Дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөртэй танилцлаа.

Дүүргийн ард иргэдийн ая тухтай амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улс, Нийслэл, Дүүрэг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын явцтай танилцах ажлын хэсгийг ИТХ-ын даргын А/48 захирамжаар байгуулж 2023.08.23-24-ний өдрүүдэд газар дээр нь очиж танилцлаа.

🇲🇳 УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, ИТХ-ын Төлөөлөгчид, Засаг даргын орлогч Б.Балжинням, ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Дэмчигжав болон холбогдох мэргэжилтнүүд Улс, Нийслэл, Дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээтэй танилцаж цаашид авах арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тулгамдаж буй асуудлуудыг сонсож ажлын хэсгийн үр дүнг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хуралд танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэл, саналыг Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

🇲🇳 Энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж ажлын явц 80%, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 5 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажлын явц 65,7%, Дүүргийн хөрөнгө оруулалтаар 16 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажлын явц 70%, Орон нутгийн хөгжлийн сангаар 8 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажлын явц 75%-тай байгаа бөгөөд дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 13 төсөл арга хэмжээний тендер сонгон шалгаруулалт зарлагдаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%