✅ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох уулзалтыг зохион байгууллаа.
🇲🇳 УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, болон ХНХЯ-ны газрын дарга, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцож, салбарын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулан иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
✅ Уг уулзалтаар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар ХНХЯ-ны НДБХЗГ-ын дарга Б.Батжаргал, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ганцэцэг, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого сэдвээр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга нар мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонслоо.