Сэлэнгэ аймгийн ИТХ
2023-08-21
Монгол улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар Монгол уламжлалт соёлыг сурталчлах, таниулах, өв соёлын дархлааг нэмэгдүүлэх, үндэсний эв нэгдлийг цогцлоох, нийгмийн хөгжил дэвшилд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилт бүхий “Бүрэн Монгол гэр” төслийг хэрэгжүүлэн 21 аймагт шинэ залуу хосуудад бүрэн тохижилттой өргөө цагаан гэрийг олгож байгаа юм. Төслийн хаалтын арга хэмжээг Өмнөговь аймагт зохион байгуулж төсөлд шалгарсан Номгон сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ц.Буянмөнхийн гэр бүлд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.